Ухань хотын баг 104 өдрийн дараа төрөлх хотдоо эргэн ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Хятадын хөлбөмбөгийн “Wuhan Zall F.C” баг 104 хоногийн дараа төрөлх Ухань хотдоо эргэн ирлээ.

Ухань хот коронавирусний халдварын голомт болсон тэр өдрөөс хойш тус баг 104 хоногийн турш гадаад дотоодоор байрласан. Испанид бэлтгэл хийж байгаад Испанид халдварын байдал хүндрэхэд Хятадын Шэньчжэнд ирсэн.

Уханьд өвчин намжсан тул Wuhan Zall F.C” багт гэртээ харьж, бэлтгэл хийх зөвшөөрөл олгожээ. Онгоцны буудал дээр олон фэн цэцэг барин, угтсан байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top