Халдвартай сүмочийн дэвжээний тусгаарлалтын хугацаа дуусжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Японы сүмо бөхийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма “Sports Hochi” сонинд утсаар тодруулга өгчээ.

Шибатаяма ояката “Коронавирусний халдвар авсан бөх эмнэлгээс гараагүй байгаа. Хэзээ гарах талаар мэдээлэл алга. Түүний харьяалагддаг дэвжээг энэ сарын 22 хүртэл  тусгаарлалтад оруулах шийдвэрийг Эрүүл мэндийн газраас гаргасан. Хугацаа нь өчигдөр дууссан тул тус дэвжээний бөхчүүд өнөөдрөөс бэлтгэл хийж болно. Халдвар авсан бөх дахин гараагүй байгаа. Холбооноос нийт бөхчүүдэд шаардлагагүй тохиолдолд гадагш гарахыг хориглосон. Биед хүрдэг бэлтгэл хийж болохгүй гэж анхааруулсан байгаа.  Хамгийн чухал нь өдөрт хоёр удаа бөхчүүдийнхээ халууныг хэмжиж байх. Зуны тэмцээнийг зохион байгуулах эсэхийг холбооноос энэ долоо хоногт хэлэлцэхгүй. Дахиад байдлыг харах болно” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top