СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуслангийн байшин шатаж, хоёр хүн түлэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 26

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хандгайт зусланд айлын байшин шатсаны улмаас хоёр хүн түлэгдэж, гэмтсэн хэрэг гарчээ.

Гал дөрөвдүгээр сарын 24-ний орой гарсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, галыг унтраасан байна.

Галд 58 настай эрэгтэй Д болон 57 настай эмэгтэй О нарын хоёр иргэн өртөж, гар, хөл нь түлэгдсэн байжээ. Гэмтсэн хоёр иргэнийг нийслэлийн яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэсэн байна.

Хоёр иргэний биеийн байдал сайжирсан бөгөөд тус эмнэлгийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top