Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 11.00 цагт Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэх дуудлага ирүүлжээ.
Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу галын голомтод очжээ. Нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж, яг одоо галыг унтраахаар ажиллаж байна.
Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихсэж байна.
Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )