Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр /2020.04.26/ өдрийн 11:00 цагт Богд уулын Энхтайваны аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэх дуудлага анх иржээ. Тэр даруй гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу галын голомтод очжээ. Нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн болон залуус сайн дураараа очиж, галыг унтраан, цурамд оруулаад байгаа билээ.
Хэргийг шалгахад, гал түймэр тавьсан этгээд нь Энхтайваны аманд байршилтай “Баясах трейд” компанийн сахиул, 54 настай Б гэгч болох нь тогтоогджээ.
Тэрбээр "Хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан" гэж цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.
Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, дээрх этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажээ.
Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага нэмэгдсээр байна.
Иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 8 )
Санаатай гал тавьсан этгээдийг буудан хороох хэрэгтэй.
Show Bh, neg hunii buunii nohoi sahiul ni
Алах ч багадах юмаа
Manai mongolchuud um hugjihiin hereer ulam l teneg bolood baihiin.havariin yag huurai salhitai ued heleed baihad l um shataagaad baihiin.deer ued Uvuu emee min um shataah bol huuchin tagtai pooshigiig els shoroo toiruulaad shatah umnaas hol bailgaj baigaad pooshigoo unana geed tsag agaar togtuun salhigui ued shataadag bailaa.Uvs urgamaliig ch ylgaagui.Uvug deedsiin amidraliin uhaan mundag baijee.
Хувцас бол зүгээр л хувцас. Хүмүүс нь ийм мухар сүсэгтэй юм чинь хуучих хувцас шатаадаг үйлчилгээ бий болговол
Hen shataalgah ni sonin bish shataaj bgaa hun ni sonin kkkk ter companiig hohirloo tuluuluh yostoi
Манай зарим лам нар хуучин хувцасаа хүнд өгч болохгүй, хадаг уя, сүү өргө гэх мэт сургадагаа болих хэрэгтэй
МОНГОЛД ГАРЧ БУЙ ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМЭРИЙН ИХЭНХ НЬ ИРГЭДИЙН САНАМСАР БОЛГООМЖГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ БАЙГАА. НААД МАЛЫГ Ь ШОРОНД ХОРИООЧ