Никарагуад үзэгчтэй боксын тэмцээн зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Цар тахлын энэ үед спортын олон уралдаан, тэмцээн цуцлагдаад зогсохгүй ард иргэдийг нэг нэгнээсээ 1-1.5 метр зайтай байхыг анхааруулж байгаа.

Холимог тулааны UFC холбоо UFC 249 тэмцээнээ зохион байгуулах гэж бүтэн сар бүтэлгүй оролдсоны эцэст тавдугаар сарын 9-нд үзэгчгүй явуулах болсон. Тэгвэл жижигхэн Никарагуа улс дэлхийн хамгийн том холимог тулааны холбоог давж чадлаа. Тэнд үзэгчтэй мэргэжлийн боксын тэмцээн зохион байгуулжээ.

Тэмцээнгүй болсон боксчид гэр бүлээ тэжээх мөнгөгүй болсон тул тэдэнд коронавирус огт хамаагүй байлаа. Гэртээ мөнгөтэй очих нь л чухал.
 

Ордонд ирсэн үзэгчдийн гутал, гарыг ариутгаж, халууныг хэмжсэн. Том тэмцээн биш ч үзүүлэх юмгүй болоод байсан ESPN шууд дамжуулан үзүүлсэн байна. Никарагуад одоогийн байдлаар халдварын 13 тохиолдол илэрч, 3 хүн нас бараад байгаа. Энд хөлбөмбөг, бейсболын тэмцээнүүд явсан хэвээр байгаа ч үзэгчгүй хийгдэж байгаа юм.

8000 хүний багтаамжтай Gimnasio Alexis Arguello танхимд 800 хүн л оруулсан. Тэднийг метрийн зайтай суулгасан.

Фэнүүд, дасгалжуулагч, шүүгч, сэтгүүлч, рингний охид бүгд масктай. Боксчид тулаанд орохдоо л амны хаалтаа авч байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top