Дэлхийн хошой аварга, Украины жүдоч Дарья Белодед XSPORT агентлагт ярилцлага өгч, хөл хорионы үеэр хэрхэн бэлтгэл хийж байгаагаа ярьжээ.
19 настай Дарья хөл хорионы үеэр ч гэртээ бэлтгэл хийж байгаа гэнэ. Гэхдээ түүнд юу дутагдаж байгааг ярьсан байна.
Дарья Белодед “Олимпын наадмыг бүтэн нэг жил хойшлуулах болсныг сонсоод үнэхээр шоконд орсон. Тамирчин болгон хариуцлагатай том тэмцээний өмнө тодорхой төлөвлөгөө гаргаж бэлтгэдэг. Ямар бэлтгэлийг хэзээ хийх гээд олон зүйл тодорхой байх ёстой. Формоо дахиад бүтэн жил хадгалах ёстой боллоо гэдгээ сонсоод, формдоо орох гэж хэчнээн их хүч зарснаа та ойлгох болно. Үүнээс гадна зөв хооллолт, нойрны дэглэм, бэлтгэлийн хуваарь чухал. Харин хөл хорионы үед энэ бүх дэглэмийг сахина гэдэг маш хэцүү юм байна. Хөл хорионы бэлтгэлийг бүрэн хэмжээний бэлтгэл гэж хэлж болохгүй. Надад бэлтгэл хангагч хэрэгтэй байна, барилдааны бэлтгэл шаардлагатай байна. Энэ хамгийн том асуудал болж байна. Би бүх дасгалуудаа хийж, ачаалал авч байгаа ч практик дутагдаж байна” гэж зовлонгоо хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хүний хүүхэд !!!!!!Супер 67 суниадаг байна шдээ ...манайхаан ...очиод нухуулаадаг бдг н ийм л учиртай юм байна ... хурдтай хүчний бэлтгэл хийж харууллаа ....хурд н хэвээрэй дуусгаж байна даа .. супер од...доо араггүй
За ашгүй жин нэмэх болтугай