Францын Ерөнхий сайд Эдуар Филипп “Таван мянгаас олон хүн цуглардаг спортын бүх том тэмцээнийг есдүгээр сар хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Хөлбөмбөгийн лиг ч мөн адил. Та бүхэн нартай цэлмэг өдөр гудамжинд, зайгаа бариад дасгал хийж болно. Харин багийн спортын тэмцээнүүдийг зогсоолоо” гэж мэдэгдсэн юм.
Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Францын хөлбөмбөгийн холбооноос энэ улирлыг өндөрлүүлж байгаагаа зарлалаа. Лигийн тэмцээн зогсох үед ПСЖ баг 68 оноотой тэргүүлж, 56 оноотой Марсель баг удаалж байсан юм.
Өнөөдрийн байдлаар Францад 164990 халдварын тохиолдол илэрч, 23297 хүн амиа алдаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )