Мэргэжлийн боксын WBA, IBF холбоодын аварга асан ОХУ-ын Денис Лебедев “Мир бокса” промоутер компанийн Instagram хуудасны шууд ярилцлагад оролцлоо.
Энэ үеэр Денис “Холимог тулаан бол спорт биш. Энэ бол зүгээр зодоон. Өрсөлдөгчөө хүндлэх явдал холимог тулаанд байдаг ч унасан хойно нь нэмж цохих, цус урсгах гээд хэт зэрлэг. Холимог тулаан бол гладиатортой төстэй” гэж хэлсэн байна.
Денис Лебедев өнгөрсөн оны долоодугаар сард зодог тайлсан. Одоо Чехов хотын иргэний төлөөлөгчдийн хурлын гишүүн. Төрийн Думын депутат болох сонирхолтой байгаагаа саяхан илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )