ФОТО: Хөл хорионд тамирчид хэрхэн бэлтгэл хийж байна вэ!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30


Цар тахлын улмаас тогтоосон хөл хорио спортын олон уралдаан, тэмцээнийг цуцлахад хүргэсэн. Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлогдож, магадгүй бүр явагдахгүй байж ч магадгүй болжээ. Хөл хориотой байгаа ч тамирчид гэртээ бэлтгэлээ хийж, формоо хадгалсаар байна.

Их Британийн хөнгөн атлетикч Дезира Генри Лондон хотын захын гольфийн клубт бэлтгэл хийж байна.
 

Их Британийн триатлонч Ллойд Бебингтон зуслангийнхаа усан санд бэлтгэл хийдэг.

Бразилын волейболчин Исаак Виана Сантос өмсгөлөө өмсөөд гал тогооны өрөөндөө дасгал хийж байна.

Таван төрөлтийн тамирчин Жо Мьюр эцэг эхийнхээ ферм дээр туялзуур сэлмийн бэлтгэлтэй.

Польшийн зээрэнцэг шидэлтийн олимпын хошой мөнгөн медальт Петр Малаховский Варшав дахь байрныхаа хашаанд бэлтгэл хийж байгаа.

29 настай боксчин Марием Хамрани Токиогийн олимпын эрхээ авчихсан. Бэлтгэлээ гэрийнхээ хашаанд хийж байгаа.

Германы усанд сэлэлтийн тамирчин Дамиан Вирлинг, Данило хоёр эцэг эхийнхээ гэрийн усан санг ашиглаж байгаа.

Италийн паралимпийн тамирчин Роберто Ла Барбера Алессандрид өөрийгөө тусгаарлаад байгаа.

Австралийн тамирчин Бронте Кэмпбелл Сидней дэх гэртээ.

Шинэ Зеландын хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн Аннали Лонго гараашдаа бэлтгэл хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top