Marca: “Реал” багийнхан пенальти сайн цохидог

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 03

Испанийн “Marca” 11 метрийн цохилт буюу пенальти сайн цохидог хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтыг Бельгийн шигшээ, Мадридын “Реал” багийн Эден Азар тэргүүлсэн байна. Азар замналынхаа турш 49 пенальти оруулж, 7 удаа л алдсан 88 хувийн гүйцэтгэлээр тэргүүллээ.

Түүний дараа “Реал”-ын франц довтлогч Карим Бензема, “Реал”-ын од асан, Португалын шигшээ, Италийн “Ювентус” багийн Криштиану Роналду орсон байна.

Шилдэг 10

1. Эден Азар (Реал) - 49 гоол (7 алдсан; 88% гүйцэтгэл).

2. Карим Бензема (Реал) - 15 (2; 88%).

3. Криштиану Роналду (Ювентус) - 121 (22; 85%).

4. Гарри Кейн (Тоттенхэм) - 37 (7; 84%).

5. Луис Суарес (Барселона) - 40 (9; 82%).

6. Мохамед Салах (Ливерпуль) - 13 (3; 81%).

7. Неймар (ПСЖ) - 51 (13; 80%).

8. Серхио Агуэро (Манчестер Сити) - 46 (13; 78%).

9. Лионель Месси (Барселона) - 89 (26;  77%).

10. Антуан Гризманн (Барселона) - 17 (8; 68%).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top