Дэлхийн хошой аварга, 2008 оны Бээжингийн олимпын мөнгөн медальт, Өмнөд Солонгосын жүдоч Ван Ги-чүнь насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэргээр баривчлагджээ.
Yonhap агентлагийн мэдээнд “Тэгү хотын Цагдаагийн газраас 31 настай Ван Ги-чүнийг баривчилснаа зарласан. Өнгөрсөн гуравдугаар сард хохирогч гомдол гаргаснаас хойш Цагдаагийн газарт мөрдөн шалгаж байсан. Энэ хэргийг ирэх долоо хоногт Проукрорт шилжүүлэн” гэж дурдсан байна.
Ван Ги-чүнь 2009 онд шөнийн клубт эмэгтэй хүн зодсон хэргээг баривчлагдаж байсан ч тэр үед хохирогчтой тохиролцоод эрүүгийн хэрэг үүсээгүй.
Тэрбээр 2008 оны олимпын жүдо бөхийн 73 кг-д мөнгө, 2007, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын мөнгөн медальтай.
Сэтгэгдэл ( 3 )
Жүдочид яасан их хүчин хийж бнаа Учишиба, Зайзенбахер г.м
Манай Нямочирын өрсөлдөгч.
Ямар гээч новш вэ дасгалжуулагч нар нь хүртэл хүчиндэгч байсан яасан улс вэ