Голландын шигшээ, Английн “Арсенал” багийн од Деннис Бергкамп бизнесийн андуудын хамт Английн Премьер лигийн нэгэн багийг худалдаж авах гэнэ.
“Daily Mirror” сонинд бичсэнээр тэд “Ньюкасл Юнайтед” багийг худалдан авахад тун ойрхон байсан ч Саудын Арабын баячуудад алдсан байна.
Деннис Бергкампын бизнесийн андууд нь бүгд хөлбөмбөгчид. Голландын шигшээ багт хамт хүчин зүтгэж явсан Дирк Кайт, Филлип Коку, Роналд Куман болон Шведийн Хенрик Ларссон нар юм.
Деннис Голландын хэвлэлд “Бид одоогоор хүлээлгийн байдалд байна. Эдийн засгийн хямралын улмаас зарим багийн үнэ унаж байгаа. Саяхан бид Премьер лигийн нэг багийг худалдан авахаар бараг тохирсон байсан ч гадаадын нэг хөрөнгө оруулагч урдуур орчихлоо. Маш гомдолтой байлаа”
Сэтгэгдэл ( 1 )
Арсэналыг аваа хаха