Японы Засгийн газраас цар тахлын үеийн Онц байдлыг энэ сарын эцэс болтол сунгах шийдвэр гарсантай холбогдуулан Сүмо бөхийн холбооноос энэ сарын 24-нд эхлэх товтой байсан Зуны тэмцээнийг цуцлах шийдвэр гаргалаа.
Харин долоодугаар сарын 19-нд эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан Нагоя башёг Токио хотод үзэгчгүй хийхээр болсон байна. Учир нь ояката, бөх, албаны гэсэн нийт 900 хүн Токиогоос очиж, нэг сарын хугацаатай нэг дэвжээнд бөөнөөр байрлах нь өвчин тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Аравдугаар сард болох байсан Намрын тойргийн барилдааныг ч цуцалжээ.
Зуны тэмцээн албан ёсоор цуцлагдсанаар сүмо бөхийн башё цуцлагдаж байгаа 3 дахь тохиолдол боллоо. 1946 оны зургаадугаар сард болох байсан Зуны тэмцээн (тэр үед жилд 2 тэмцээн болдог байв) дайны улмаас эвдэрч сүйдсэн Кокүгикан ордны засварын ажил цагтаа дуусаагүй тул цуцлагдаж байсан бол 2011 оны Хаврын тэмцээн найрааны хэргээр зохион байгуулагдаагүй юм.
Нагоя башёд Зуны тэмцээний банцүкэгээр бөхчүүдийн эрэмбийг тогтооно.
Сэтгэгдэл ( 0 )