Италийн “Ювентус” багийн довтлогч Криштиану Роналду Турин хотод эргэн ирлээ. Роналду Италийн лигийн тоглолт завсарласны дараа гуравдугаар сард Португалын Мадейрад байдаг гэртээ харьсан.
Роналду Турин хотод гэртээ 14 хоног тусгаарлагдсаны дараа багтайгаа нэгдэж, бэлтгэлд гарна.
Ойрын өдрүүдэд “Ювентус” багийн легионерууд болох Гонсало Игуаин, Дуглас Коста, Алекс Сандро, Данило, Войчех Шченсны, Адриен Рабьо, Сами Хедира, Маттейс де Лигт, Блез Матюиди нар Италид ирэх юм.
Италид энэ сарын 4-нөөс эхлэн хувийн бэлтгэл хийхийг зөвшөөрсөн. Харин тавдугаар сарын 18-наас багийн бэлтгэл эхэлнэ.
#CristianoRonaldo lascia l'aeroporto di Caselle scortato: trascorrerà a casa i quattordici giorni di isolamento, prima di potersi allenare alla Continassa. ⚪⚫ #Juventus pic.twitter.com/Nonw7BBE1k
— Giovanni Albanese (@GiovaAlbanese) May 4, 2020
Сэтгэгдэл ( 0 )