МакГрегор компанийнхаа хэсгийг 100 сая доллароор зарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Ирландын холимог тулаанч Конор МакГрегор 2017 оноос өөрийн нэрийн виски үйлдвэрлэж эхэлсэн. Мэргэжлийн боксын Флойд Мейведерт ялагдсаныхаа дараа Конор хэвлэлийн бага хурал дээр “Notorious” вискигээ барин ирсэн билээ. Гэвч шар айргийн Carlos Brewing компани ийм нэртэй бүтээгдэхүүнтэй байсан тул Конор вискигээ Proper Twelve гэж нэрлэсэн юм.

Энэхүү вискиг гаргадаг Eire Born Spirits компанийн хувьцааныхаа 29 хувийг Конор Мексикийн Becle-д 100 сая ам.доллароор заржээ. Ийнхүү мексик компани тус брэндийн 49 хувь, Конор өөрөө 51 хувийг эзэмших боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top