Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор энэ сарын 4-ний өдөр иргэн А нь экспортлогч орны чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй 600 кг /50 хайрцаг/ сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагч 80 кг /4хайрцаг/-ыг бусад бараа бүтээгдэхүүнээр нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.
Зөрчлийг Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн, хураан авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )