Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигийн дөрвөн удаагийн аварга, Европын аварга, “Сан-Антонио” багийн тоглогч асан Тони Паркер хөлбөмбөгийн “Лион” багийн ерөнхийлөгч болох гэнэ.
The Undefeated-д ярилцлага өгөхдөө Тони Паркер “Тиймээ, энэ мэдээ үнэн. Одоогийн ерөнхийлөгч Жан-Мишель Оласын бүрэн эрхийн хугацаа нь 2023 онд дуусна. Тэр үед би “Лион” багийн ерөнхийлөгч болох юм. Манай баг дэлхийн шилдэг 50 багийн нэг. Дэд бүтэц сайтай, санхүүгийн боломж ихтэй” гэж ярьсан байна.
Тони Паркер одоо Францын сагсан бөмбөгийн “АСВЕЛ” багийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )