Их спорт хэзээ ЭРГЭН ИРЭХ ВЭ?

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Цар тахлын улмаас дэлхий даяар уралдаан, тэмцээнүүд зогсож, спортын ертөнц нам жим байдалд шилжээд байна. Одоогийн байдлаар тэмцээнүүд хэзээ дахин эхлэх талаар тодорхой тов байхгүй ч урьдчилсан төлөвлөгөөнүүд гарсаар байна.
 

Аваргуудын лиг

Европын хөлбөмбөгийн холбооноос хойшлогдсон хариу тоглолтуудыг наймдугаар сарын 7-8-нд явуулахаар төлөвлөсөн. Дараа нь 3-4 хоног тутам тоглолт хийсээр наймдугаар сарын 29-нд финалаа зохион байгуулахыг хүсэж байна. Мөн багууд халз ганц тоглолтоор ялагчаа тодруулах санал ч гараад байгаа. Европын лиг мөн адил.

ОХУ-ын Премьер лиг

Холбооноос янз бүрийн хувилбар гаргаж байгаа ч багууд эргэлзсэн хэвээр байна.

Английн Премьер лиг

Телевизийн дамжуулалтын хэдэн зуун сая доллароо алдахгүйн тулд Англид энэ улирлын бүх тоглолтыг нөхөн явуулахаар шийдсэн байгаа. Багууд 9-10 тоглолт хийх дутуу байгаа бөгөөд энэ бүх тоглолтыг 5 долоо хоногт багтаана. Гэхдээ яриа хэлэлцээрийн түвшинд байгаа.

Испанийн Ла Лиг

Испанийн хөлбөмбөгийн холбооноос лигийн тэмцээнээ зогсоож, хүснэгтийн одоогийн байгаа байдлаар байр эзлүүлэх санал гаргасан ч Ла Лиг зөвшөөрөөгүй. Талууд найман цаг хэлэлцсэний эцэст лигийн тэмцээнийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Тоглогчид энэ сарны 4-нөөс бэлтгэлдээ гарсан. Сарын дараа  тоглож эхлэх юм.

Италийн Сери А

Италийн бүх баг үлдсэн тойргийн тоглолтуудыг хийхийн төлөө байгаа. Энэ сарын 18-наас багууд бэлтгэлдээ гарна. Харин 31-нд тоглолтууд эхэлнэ гэдэг нь хэт өөдрөг бодол уу даа.

Германы Бундеслиг

Энэ сарын 9-нд эхлэх нь бүтээгүй ч 15-нд тоглож эхлэхээр лиг хатуу шийдсэн. Баг, тоглогчдод зориулсан тусгай заавар гарсан байгаа. Гэхдээ энэ сарын 2-нд Кельн багийн гурван тоглогч халдвартай нь тогтоогдсон тул бас эргэлзээтэй болсон.

Францын Лиг 1

Лигээс энэ улирлаа албан ёсоор дуусгасан. ПСЖ аварга болж, Лион ирэх жил Европын цомд оролцохгүй болсон. Лион болон хасагдах болсон Тулуза багууд шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн.

Голландын лиг

Голландад бүх олон нийтийн арга хэмжээг есдүгээр сарын 1 хүртэл хориглосон тул хөлбөмбөгийн лиг ч өндөрлөсөн.

Формула-1

Австрийн Гран При долоодугаар сарын 5-нд болох төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо цуцлагдсан мэдээлэл алга.

НХЛ

Ойлгомжгүй байдал үргэлжилсээр.

НБА

Тодорхой зүйл алга.

Теннис

Тэмцээнүүд цуцлагдсаар л байна. Долоодугаар сард эхэлнэ гэсэн ч The Times-д бичсэнээр ахиад 1-2 сар хүлээх бололтой.

UFC

Энэ сарын 9-нд Флоридад UFC холбооны тэмцээн болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top