Дэлхийн хамгийн хүчтэй эрчүүд боксын рингэнд уулзана

Админ | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Ирэх жил буюу 2021 оны есдүгээр сард боксын ер бусын нэгэн тулаан АНУ-ын Лас Вегас хотноо болохыг албан ёсоор зарлалаа. Гэхдээ рингэнд боксчид биш харин манай гаригийн хамгийн хүчтэй эрчүүд халз тулалдах ажээ. Тухайлбал “Дэлхийн хамгийн хүчтэй эр” буюу The World’s strongest man тэмцээний 2017 оны аварга, “The Beast” (“Араатан”) хочит, Английн Эдди Холл, The World’s strongest man тэмцээний 2018 оны аварга, “The Mountain” (“Уул”) хочит Исландын Хафпор Бьёрнссон нар боксын дүрмээр халз тулалдах” юм. Энэ тулааныг “Боксын түүхэн дэх хамгийн хүнд жинтэй тулаан” хэмээн нэрлэж буй. Арга ч үгүй Эдди Холл 191 см өндөр, 181,5 кг жинтэй бол Хафтор Бьёрнссон 206 см өндөр, 200 кг жинтэй аргагүй л “уул шиг” эр бөгөөд хоёр тамирчны жин нийлээд 381,5 кг болох ажээ.

Дашрамд өгүүлэхэд Бьёрнссоныг алдарт “Game of Thrones” тв цуврал киноны Грегор Клиганы дүрээр нь олон сая хүн таних биз ээ.

Дэлхийн хамгийн хүчтэй эрчүүд рингэнд хэр чанартай, ямархуу техниктэй бокс харуулахыг хэлж мэдэхгүй ч маш сонирхолтой “тулаан” болох нь тун чиг тодорхой билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(202.131.243.190) 2020 оны 05 сарын 06

mr 500 kg VS mr 501 kg yeah baby

0  |  0
Top