Сүмогийн тэмцээнийг цуцалбал байгалийн гамшиг учирна гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Японы мэргэжлийн бөхийн “Шинэ Нихон” холбооны бөх Таичи коронавирусний халдварын улмаас сүмо бөхийн Зуны тэмцээн цуцлагдсан талаар твиттер хуудсаараа дамжуулан, сэтгэгдлээ илэрхийлжээ.
 


Таичи “Цар тахлын улмаас тэмцээн хийж болохгүй гэж байгаа ч үндэсний сүмо бөхийн башё бол яасан ч цуцалж болохгүй тэмцээн. Сүүлийн үед Японд газар хөдлөлт маш их болж байгаа нь Зуны тэмцээнийг цуцалсантай ч холбоотой байж магадгүй. Ёкозүна цолтон дохёнд гарах ёслол дээр хөлөө өндөр өргөн дэвсэлдэг нь элдэв гай гамшгаас хамгаалдаг гэж эртнээс ярьж ирсэн. Өмнө нь нэг удаа башёг цуцлахад байгалийн том гамшиг болсныг бүгд санаж байгаа. Тийм зовлон дахин бүү тохиолдоосой” гэж жиргэжээ.

2011 оны хоёрдугаар сард мэргэжлийн сүмод найрааны хэрэг гарахад Хаврын тэмцээнийг цуцалсан. Гуравдугаар сарын 11-нд нь газар хөдөлж, цүнами болж байсныг Таичи хэлсэн бололтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.161) 2020 оны 05 сарын 07

манай далан зургаагийн дунд байхаар нехер бна даа

0  |  0
Top