UFC холбооны аварга, ОХУ-ын холимог тулаанч Хабиб Нурмагомедов долоодугаар сард аваргын бүсээ хамгаалах тулаан хийж болно гэж мэдэгдлээ.
ESPN теле сувгийн инстаграм хуудсан дээр тулаанч асан, шинжээч Чел Соннен “Одоо исламын шашинтнуудын Рамадан сар болж байгааг санаарай. Хабиб есдүгээр сарын 16-наас наана ирэхгүй” гэж хэлсэн байна.
Хариуд нь Хабиб “Би хэзээ ч тулалдаж чадна. Рамадан тавдугаар сарын 23-нд өндөрлөнө. Би долоодугаар сард бэлэн болно. Миний тухай хангалттай ярилаа. Одоо карантины цаг болж байна. Khabib time эхлэхээр би бүгдийг нь устгана” гэж бичжээ.
Хабибын менежер Али Абдельазиз саяхан түүнийг есдүгээр сард Абу-Дабид болох тэмцээнд оролцох байх гэж мэдэгдээд байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
barildahaas uur umgui, ontsgui baga, harahad uitgartai
Тулаанд зөвхөн ,барилдаад ,сонирхолгүй ,тулалддаг ,нөхөр ,байна ,лээ.