Ч.Ундралд улаан сарнай илгээсэн эзэн тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Нэвтрүүлэгч, жүжигчин Ч.Ундралын төрсөн өдөр хоёр хоногийн өмнө тохиолоо.

Хөтлөгч, нэвтрүүлэгчийн сургалт эрхлэхийн хажуугаар дүүтэйгээ хамтран “Choi Hainzan” брэнд үүсгэж, загварын ертөнцөд хүч түрэн өрсөлдөх болсон гээд олны өмнө гарч ирэхгүй л байгаа болохоос Ч.Ундрал сүүлийн жилүүдэд хувийн амьдралдаа онцгой анхаарал хандуулж байгаа.

Мэдээж түүнийг "ХИТ" нэвтрүүлгийн хөтлөгч, нэрт сэтгүүлч Н.Давааням агсны хүү Д.Даваадоржтой гэр бүл болж, өхөөрдөм охины аав, ээж болсныг одоо мэдэхгүй хүн цөөн байх.

Хятадад суралцаж, боловсролдоо анхаарал хандуулж байсан Д.Даваадорж одоо үл хөдлөх хөрөнгийн бизнест хүч үзэж байгаа.

Дагийна охиныхоо өсөж торних өхөөрдөм мөчийг сошиалд идэвхтэй хуваалцдаг ч саяхныг болтол тэр охиныхоо ээж, дурлалт бүсгүй Ч.Ундралын талаар бараг ганц үг газар унагаагүй.

Гэхдээ одоо цаг нь болжээ. Хэрсүү залуу Даавка хайртай бүсгүйнхээ төрсөн өдрөөр тэвэр дүүрэн улаан сарнай зориулж, анх удаа олон мянган дагагчдадаа охиныхоо ээжийн зургийг харуулж, “санааг нь амраалаа”. Аз жаргал хүсье.
 

Top