Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Баян-Өлгийн зарим нутаг болон Увсын баруун сумдын нутгаар 0.0–2.0 мм хур тунадас орох бол бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5–10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13–15 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар +4...+9 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5–10 метр. +15...+17 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5–10 метр. +16...+18 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 метр. +14...+16 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )