Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн тухай баримтат кино саяхан Хятадын телевизээр гарчээ.
Цензур өндөртэй Хятадад телевизийн дэлгэцээр гаргах зүйл, гаргаж болохгүй зүйл гэж бий. Сүүлийн хэдэн жил шивээстэй дуучин, жүжигчид Хятадын телевизээс хөөгдөөд байгаа билээ. Бекхэмийн киноны зураг авалт халуун Бразилд хийгдсэн тул Дэвид ихэнхдээ цээж нүцгэн, бие нь нэл шивээс.
Телевизийнхэн шивээсийг дарж, бүдгэрүүлэх гэж маш их цаг зарцуулсан байна. Ингээд үзэгчид киногоо үзтэл ихэнх дүрсэнд Бекхэмийн толгой л тод гарч, бие нь байхгүй мэт харагдаж байжээ. Цахим сүлжээнд энэ талаар олон шог яриа гарч, Бекхэмийг “Ярьдаг толгой” гэж хочилсон байна.
Quartz сэтгүүлийн продюсер Тони Лин “Хятадын телевизийн ажилтнууд ямар нэг хориотой зүйл гаргахаас маш их айдаг. Учир нь жаахан алдаанаас болоод ажлаа ч алдаж болно. Тийм учраас Засгийн газрын дарга нарын уурыг хүргэж магадгүй гэсэн бүх зүйлийг арчиж хаядаг” гэж тайлбарласан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Jungaa bekamaas bolj booj uhleelde