Бундеслиг энэ сарын 16-нд эргэн ирнэ

2020 оны 05 сарын 07

“Германы хөлбөмбөгийн холбооноос лигийн тэмцээнээ энэ сарын 16-нд эхлүүлэхээр шийдвэрлэлээ” гэж  Reuters агентлаг мэдээллээ. Лиг Дортмундын “Борусси”, “Шальке-04” багуудын тоглолтоор эргэн ирэх юм. Бүх тоглолт үзэгчгүй явагдаж, сүүлийн тойргийн тоглолт зургаадугаар сарын 30-нд явагдах гэнэ.

Германы Засгийн газраас хөлбөмбөгийн холбоондоо лигийн тэмцээнээ эхлүүлэх зөвшөөрөл өгсөн. Бундеслиг гуравдугаар сард COVID-19 цар тахлын улмаас зогссон билээ. Одоогийн байдлаар Мюнхен хотын “Бавари” баг 55 оноотой тэргүүлж, “Борусси” Дортмунд (51), “РБ Лейпциг” (50), Мёнхенгладбахын “Борусси” (49), “Байер” багууд удаалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top