БНСУ-ын шигшээ, Английн “Тоттенхэм” багийн довтлогч Сон Хын Мин Өмнөд Солонгост гурван долоо хоногийн сургалтад хамрагдаж дууслаа. Уг нь Сон 2018 онд Азийн наадамд түрүүлж, цэргийн албанаас чөлөөлөгдсөн ч БНСУ-ын Үндсэн хууль ёсоор армийн сургалтад суух ёстой байжээ.
Сон Хын Мин дөрөвдүгээр сарын 20-нд цэргийн хуаранд очиж, ангийнхаа шилдэг сурагчийн дипломтой төгслөө. 157 сонсогчтой тус ангид Сон буудлагаар тэргүүлж, нийт дүнгээр эхний тавд багтжээ.
Одоо тэр 2023 он хүртэл хэд хэдэн олон нийт, нийгмийн ажилд оролцоход армиас бүрэн чөлөөлөгдөнө. Сон Хын Мин энэ сарын дундуур Лондонд очиж, багтайгаа нэгдэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )