УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох шийдвэр гаргасан байдаг. Цар тахлын эсрэг тэмцэж буй энэ үед үүрэг гүйцэтгэн бэлэн байдалд ажиллаж буй Онцгой байдлын ерөнхий газар удирдлагагүй ажиллах нь энэ цаг үед эрсдэлтэй учир дараагийн даргыг яаралтай томилох шаардлагатай. Тэгвэл ОБЕГ-ын дараагийн дарга гэх таамаг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч эхэллээ.
Дээрх албан тушаалд онцгой байдлын болон цагдаагийн газрын хэд хэдэн дарга нарын нэрс багтжээ. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж нарын нэрс яригдаж байна.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр, Онцгой байдлын газрын даргын үүрэгт ажлыг хүлээн авах хамгийн магадлал өндөр хүнийг Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Ц.Ганзориг гэдгийг хэлж байна. Ц.Ганзориг нь Монгол Улсын хамгийн залуу хурандаа нарын нэг бөгөөд тус салбартаа арав гаруй жил ажилласан туршлагатай учир түүнийг салбарынхан нь дэмжиж байгаа ажээ. Одоогоор нэр бүхий таван хүний нэр дээрх албан тушаалд яригдаж байгаа ба хуулийн дагуу онцгой байдлын салбарыг цэргийн өндөр дээд цолтой хүн захирах ёстой байдаг.
Нэрс нь яригдаж буй хүмүүсийн намтрын танилцуулахад:
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
Боловсрол:
1977-1987 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
1987-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн эдийн засагч мэргэжлээр төгссөн.
1998-1999 онд Төрийн захиргааны институтыг удирдахуйн ухаан,
2003-2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй хамгаалсан.
2015 оноос ХСИС-ийн Гамшиг судлалын докторантурт суралцаж байна.
Ажилласан байдал:
1991-1992 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд дамжааны захирагч,
1992-1993 онд Батлан хамгаалах яамны Ар талыг удирдах газарт мэргэжилтэн,
1993-1996 онд Булган аймгийн МАХН-ын хороонд мэргэжилтэн,
1996-1999 онд Булган аймгийн Цэрэг, иргэний хамгаалалтын штабт иргэний хамгаалалтын асуудал хариуцсан ахлах офицер,
1999-2004 онд Улсын Иргэний хамгаалалтын газарт мэргэжилтэн,
2004-2012 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт эрдэм шинжилгээний ажилтан, бодлого, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах офицер, хэлтсийн дарга,
2012-2015 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга,
2015-2016 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга,
2016-2017 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар,
2017 оны 08 сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг:
Боловсрол:
1989-1999 онуудад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Улсын тэргүүний 10 жилийн онц дүнтэй төгссөн.
1999-2003 онуудад Улаанбаатарын Их Сургуулийг “Хими-технологич” мэргэжлээр баклаврын зэрэг хамгаалсан.
2003-2005 онуудад Улаанбаатарын Их Сургуульд Химийн ухааны магитрын зэрэг хамгаалсан.
2006 онд Батлан Хамгаалах Их Сургуулийн харъяа Цэргийн дээд сургуулийн “Химийн цэргийн команд”-ын офицерийн курсийг төгссөн.
2007-2010 онуудад Чех улсын засгийн газрын тэтгэлгээр Чех улсын Злин хот дахь Томас Бата Их Сургуульд докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
2003-2008 онуудад ШУА-н харъяа Хими, Хими Технологийн Хүрээлэнгийн Биохимийн тасагт эрдэм шинжилгээний ажилтан.
2005-2008 онуудад Монголийн Залуу Эрдэмтдийн Холбооны Байгалийн ухааны салбарын гүйцэтгэх захирал.
2011-2014 онуудад Онцгой Байдлын Ерөнхий Газарын дэрэгдэх Гамшиг судлалын хүрээлэнд шинжээч.
2014 онд Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга.
2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга.
2015.07 оноос хойш Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагаа, Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд даргаар ажиллаж байна.
Гавъяа, шагнал:
2006: “”Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойн медаль”
2007: БСШУЯ-ы Сайдын “Шилдэг Залуу Судлаач”-н шагнал.
2011: Ардын хувьсгалын “90 жилийн ойн медаль”
2014: “Нийслэлийн 375 жилийн ойн медаль”
2015: ОХУ-ын Иргэний хамгаалалтын “1-р зэргийн медаль”
2016: Онцгой байдлын тэргүүний ажилтан
2016: ОХУ-ын “Ялалтын төлөө” медаль
2016: Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан
2016: Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”
2016: Төрийн одон медаль “Цэргийн хүндэт медаль”
2017: Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн “Хүндэт медаль”
2018: Төрийн тусгай хамгаалалтын газрын “80 жилийн ойн медаль”
2019: Монголын Үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар одон”
Олон улсын мэргэжил дээшлүүлэх сургалт:
Боловсруулж батлуулсан хууль тогтоомж:
2017 он: Гамшгаас хамгаалах тухай хууль (шинэчилсэн найруулга)
2013-2019 он: Засгийн газрын нэгж, салбарын бүтэц батлах тухай 12 удаагийн тогтоол, 25 дүрэм, журам, Шадар сайдын тушаалаар 13 дүрэм, журам, заавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 20 гаруй бичиг баримт.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж:
Боловсрол: Дээд, удирдахуйн магистр
1983-1987 онд НАХЯ-ны Цагдаагийн дээд сургууль
2003-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи
Ажилласан байдал:
1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр;
1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд даргаар
1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн даргаар;
2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар
2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар
2006-2008 онд Замын цагдаагийн газрын даргаар
2008-2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар
2012-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлөхөөр
2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захиралаар тус тус ажиллаж байсан.
Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 84 )
Онцгой байдлын дотроос дарга хэрэггүй байхаа бүгд хулгайч нар 75 настай мөн 60 настай өвөө нар туршилтын гал сөнөөгчөөр 2 гал унтраах ангиуд дээр цалин аваад л 3 жилийн нүүр үзээд л явж байна шүү дээ бас шүүхээр ороод ял авсан хуучин дарга Даш нь хүртэл цалинжаад л байж л байна
Ууганбаяр бол наанаа бол нэг их сайн шударга нөхөр дотор хүн нь бол новш шүү дээ
юун Уугагбаяр бээ наад нөхөр чинь ёстой хүн биш чоно шүү дээ хамт ажиллаж ч байлаа хүн чанар муутай гэр бүлээ гүчирхийлэгчийн нэг шүү дээ
Ууганбаяр хурандаагийн ”Команд-штабын удирдлага” сэдэвт сургалтанд хамрагдаж байсан. Гадаад , дотоод олон хүчин зүйлсийг харгалзан дүн шинжилгээ хийж байж Шийдвэр гаргадаг, шударга үнэнч, стратегийн түвшний удирдагч гэж үнэлэгдэж байсан. Энэ хүнд цаг үед ОБЕГ-ын даргад ганц таарах хүн гэж бодож байна.\n
Uuganbayr yg tohirno
За тэр Намсрай бол бүр хэрэггүй хүн хувийн амбиц ихтэй би л мэднэ гэсэн их дээгүүр зантай бас хуучны дарга нар шиг феодал зантай . Ер нь одоо энэ байгууллага онцгой байдлын дүр төрхөө сайн баримтлах хэрэгтэй. Нарийндаа бол хуучин иргэний хамгаалалтын газрын болон гал түймэртэй тэмцэх газрын удирдлагад очих тэмцэл байсан шүү дээ. Дандаа дээшээ гарсан дарга нараа матсан газар болсон. Сүндэв генерал л эмхэнд нь оруулж байсан юм даа.
Уг нь Ядамдорж дээр шүү. Ажлын шаардлага сайн ажилд тун зарчимч ханддаг. Өнөө үеийн жишээ энэ Ганзориг байна. Цэргийн сургууль төгсөөгүй офицерийн курс төгссөн нөхөр хурандаа цол зүүсэн бас болоогүй генерал местэн дээр очиж нөгөө Сүхбаатар аймгийн шугам зургийн багш Энхамар шигээ бас генерал авч онигоо болох нь байна шүү. Ууганбаяр цэргийн сургууль төгссөн үнэн гэхдээ гэхдээ ийм сүр сар хийсэн их үглээ хүн цэргийн газар удирдах ажил хийхэд алба явдаггүй талтай. Дарга сүржигнээд байдаг алба сайхан байгаа юм шиг мөртлөө ерөнхий ноён нуруу нь байхгүй болж нүд хуурсан шинжтэй болдог доо
Uuganbayar ajilaa sain meddeg shuluun yariatai demjij bn
Ajlaa sain meddeg Uuganbayariig songohiig demjij bn
Ядамдорж их мундаг удирдагч даа уулнь
Hамсрай хурандаа нь дээр байхаа олон жил энэ салбартаа ажилласан
цагдаагийн хүнээр яах юм бэ. тэр цагдаагаа л удирдаг л дээ.
намсрай нь хол дээр,салбараа сайн мэднэ,жинхэнэ цэргийн дарга хун,урьд нь дэд дарга байсан Намсрайг ярьж бна шуу\n
Булганыхан Ууганбаярыгаа хүчээр гаргах юм гэнэ.Манан бүлэглэлийн гар хөл болсон,хөгийн хулгайчууд.Тэд Мишигийн Батсуурь,Цолмон,Цэнгэлээрээ дандаа луйвар хийлгэж байсан.Одоо Ц.Гарамжав нь цементийн үнээ тэнгэрт тултал нэмж,Монгол улс,барилгын салбарыг самарч байна.\n
Булганыхан Ууганбаярыгаа хүчээр гаргах юм гэнэ.Манан бүлэглэлийн гар хөл болсон,хөгийн хулгайчууд.Тэд Мишигийн Батсуурь,Цолмон,Цэнгэлээрээ дандаа луйвар хийлгэж байсан.Одоо Ц.Гарамжав нь цементийн үнээ тэнгэрт тултал нэмж,Монгол улс,барилгын салбарыг самарч байна.\n
Булганыхан Ууганбаярыгаа хүчээр гаргах юм гэнэ.Манан бүлэглэлийн гар хөл болсон,хөгийн хулгайчууд.Тэд Мишигийн Батсуурь,Цолмон,Цэнгэлээрээ дандаа луйвар хийлгэж байсан.Одоо Ц.Гарамжав нь цементийн үнээ тэнгэрт тултал нэмж,Монгол улс,барилгын салбарыг самарч байна.\n
Булганыхан Ууганбаярыгаа хүчээр гаргах юм гэнэ.Манан бүлэглэлийн гар хөл болсон,хөгийн хулгайчууд.Тэд Мишигийн Батсуурь,Цолмон,Цэнгэлээрээ дандаа луйвар хийлгэж байсан.Одоо Ц.Гарамжав нь цементийн үнээ тэнгэрт тултал нэмж,Монгол улс,барилгын салбарыг самарч байна.\n
Булганыхан Ууганбаярыгаа хүчээр гаргах юм гэнэ.Манан бүлэглэлийн гар хөл болсон,хөгийн хулгайчууд.Тэд Мишигийн Батсуурь,Цолмон,Цэнгэлээрээ дандаа луйвар хийлгэж байсан.Одоо Ц.Гарамжав нь цементийн үнээ тэнгэрт тултал нэмж,Монгол улс,барилгын салбарыг самарч байна.\n
Булганыхан Ууганбаярыгаа хүчээр гаргах юм гэнэ.Манан бүлэглэлийн гар хөл болсон,хөгийн хулгайчууд.Тэд Мишигийн Батсуурь,Цолмон,Цэнгэлээрээ дандаа луйвар хийлгэж байсан.Одоо Ц.Гарамжав нь цементийн үнээ тэнгэрт тултал нэмж,Монгол улс,барилгын салбарыг самарч байна.\n
Ганзориг гэдэг хүн яахаараа удирдагч байдгийн. дан хувийн сургууль төгссөн хүн байна да
Ганзориг хурандаа хувийн сургууль төгссөн юм байна. Ямар өндөр боловсрол байх уу? За тэр нь ч одоо хамаа алга.\nУуганбаяр хурандаа ард түмэн мэдэх байлгүй дэ.Төр түмэн нүдтэй гэдэг биз дээ. Мундаг шударга хүн
ОБ-ын байгууллагын хамаг л том дадлага сургуулийг Ууганбаяр гэдэг хүн л авч явдаг.Худлаа хүнд долигнож гүйдэггүй л хүн дээ. Зарим дарга нар нь Хийж бүтээсэн юм байхгүй байж, хийсэн дүр эсгэнэ хйиж дууссаны дараа өөрсдөө хийгээгүй байж бид хийсэн болно. Тийм хүмүүс зөндөө байна да. Хурандаа Ууганбаяр бол хэзээ ч би хийчихлээ гэж ярьддагүй хүн дэ!!!
Ууганбаярыг дэмжиж бнаа
Ууганбаяр нь илүү,илүү,Ууганбаярыг томилсон дээр шүү!
Ууганбаяр нь илүү,илүү,Ууганбаярыг томилсон дээр шүү!
Ууганбаяр нь илүү,илүү,Ууганбаярыг томилсон дээр шүү!
Ууганбаяр ыг томилбол ард түмэн түмэн баярлах болно шүү\n\n\n\n
Салбарт нь сайхан залуучууд ихтэй юмаа. Мэдлэг оюун, чадвараар шалгалт аваад томилох хэрэгтэй дээ.
Б.Ууганбаярыг дэмжиж бна
Yadamdorj ul buteh ergeed. Nyamdorjiiin gar hol.
Uuganbayar bol hereggui hudlaa orilj l yvdag hun alba haagch nar buged l tegej helne dee
Алба мэдэх гэхээс илүү хэдэн албан хаагчаа бодох сэтгэлтэй удирдагч цэргийн сургууль төгсөн хүн хэрэгтэй байхдаа. Одоо удирдаж байгаа нөхдүүдээс дэмий байхдаа дэд-г дарга болгож байхаас гаднаас томилж тавьсан дээр байх, 10 жил ажилласан хөөш хурандаа нар хэрэггүй байх Эрхэм хурандаагаар энэ салбарыг удируулах нь хамгын зөв сонголт байх. Иргэн миний бодол шүү.
Ded darga, general Ariunbuyan chadna
Намсрай нь хамаагүй дээр, шударга, ажил мэргэжилдээ эзэн болсон эр хүн. Гадаад дотоод харилцаагаа хэнээс ч илүү аваад явчих байх өө
Ажилаа аваад явах чадвартай нь Ууганбаяр...
Ууганбаяр нь дээр байхаа
За тэгээд салбараа мэддэг Уугнаа хурандаа нь дээр байлгүй дээ
Dotroosoo tawij ni zvi hereg naandaj ajil mergejilee medne gadnaas bolon tsagdaagaas tawiad yah yum bee olon hvnii bachelor bvten agentlag yarigdaj bna setgelzvid ch Hortoi bas nuguu talaaraa olon zaluusiin nuhuu shahaa hiigdene tsagdaad ajillaj chadahgvi garsan hvmvvs bas ene Aguu alband orj irdeg tal bii tiimees dotroos ni tawih ni deer gj bodoj bna za tegeed etsers ni hen nam Dayak daldaij chadna bas tawan tsaasiig ni ahui atguulna ter ni l yawj bdag hoinodoo yadaj tiim baidaltai yawlaach dotroosoo l deer dee
Дэд дарга Ууганбаярыг томилох нь зөв шүү
Ариунбуян, Чүлтэмсүрэн хоёрын нэгийг тавих хэрэгтэй. Бусад нь арай болоогүй. Цагдаа бол бүр биш шүү!
ЗА ЮУН ЦАГДАА МАГДАА ВЭ БОЛЬЖ ҮЗ , ТЭР ГАНЗОРИГ БОЛ БОЛООГҮЙ ЭЭ ХҮҮХЭД , ХАРИН БОЛ УУГАНБАЯР БОЛ БОЛЖ БАЙНА , СҮҮЛИЙН ХЭДЭН САР ХЭН БЭ АЖЛАА ХЭРХЭН ХИЙДГИЙГ НЬ ҮСТЭЙ ТОЛГОЙТОЙ БОЛГОН МЭДДЭГ БОЛСООН
Ядамдож эсвэл цагдаагаас дарга тавихад болно. Онцгой байдлын цагдаагийн газраас хүн удирдах нь хамгийн зөв
Цагдаагийн таваарш хэрэггуй байхаа. Хэрэв хурандаа цолтой хунийг дарга болговол генерал цол огох хэрэгтэй болно. Эсвэл ариунбуян генералыг халах хэрэгтэй болно.
Uuganbayar bol udirdagch bish guitsetgegch harin Ganzorig bol udirdach hun
Одоо байгаа генерал Ариунбуян дэвшээд ажиллахад хангалттай. Одоо бага хугацаа үлдсэн шүү дээ.
Ийм үед ийм байгууллагынхаа Удирдлагыг сольж л байдаг бас л чадварлаг Төртөй Улс шүү
Ууганбаярыгтомилсон дээр салбар ажилаа мэдэх хүн
Ууганбаяраарыг томилсон дээр шүү
Ууганбаяраарыг томилсон дээр шүү
Цагдаагийн хулгайч нар салбартаал бл даа мэдэхгүй бж юун санаархацын генерал болох гээл үхэлдээд бхын хэн танил их мөнгөтэйн болноо
Ууганбаярыг шууд томилж ажлуулаяа
Тэр энгийн нөхөд хэрэггүй ээ нам байгаа шүү Цэрэг цагдаагийн сургууль төгссөн нөхөд зүгээр ээ
Онцой салбар шуу!!! мэргэжлийн, чадварлаг хун сонгож тавиасай дак!!!
Салааны захирагчаас өөр ажил хийж үзээгүй М.Энхболдын худ учраас төрийн сэнтийд очиж Элбэгдоржийг буухаар өмнө генерал болж амжсан Батбилэг юу хийж чадах юм. Ууганбаяр хамаагүй дээр
Хамгийн боломжит хувилбар бол бригадын генерал Ариунбуяан
Цэвэр цэргийн байгууллагад цэргийн мэргэшсэн албан хаагч ажиллах ёстой. Ганзориг бол зүгээр л энгийн хүн бна. Даргаар ажиллах бүрэн болзол хангасан хүн бол Ариунбуянг, Ууганбаяр нар л бна. Бригадын гeneral Ариунбуянг болох бхаа. Арай цэргийн инжeнeрийн дээд боловсролгүй хүнийг тавихгүй байлгүй дэ.
Үндэсний аврах бригадын захирагч хурандаа Д.Намсрай нь онцгой байдлын чиглэлээр мэрэгшсэн, удирдах чадвар сайтай ажлаа бүрэн мэддэгээрээ энэ албан тушаалд тохирно гэж бодож бнаа,,
Ядмааг тавиад жаахан төрхөмд нь оруулж авахгүй бол онцгойгийн хэдэн дарга нар даварч дууслаа.
Ядамдорж гэдэг хүн болсон нь дээрээ.
Алба хаагчдаас нь санал аваад сонгочихмоор юм
2011оноос цэргийн газар л ажиллаж эхэлсэн Ганзориг ямар хурдан хурандаа цолтой болдог юм бэ.
Yadamdorj bolio. Yasan durtai yum. Tetgewert ni suulga\n
Yadamdorj arai turshlagatai, chadvartai n yum b,noo! hudalaa diplom ene tereer yaah yum bee! Ene hvn hiij chadah baihaa! za za chadna!!!
Ууганбаяр .Ганзориг. Намсрай, Чүлтэмсүрэн өүгд болохгүй алба мэддэгч ёсзүй боломж таарахгүй хүмүүс ндгээр хүмзүс болвол энэ байгууллага нурлаа гэсэн үг шүү
Онцгой байдлын дээрх хурандаа нэртэй дарга нар шунал ашиг сонирхолдоо хөтлөгдсөн явцгүй хүмүүс хэн нь ч тохирохгүй. Энэ нурсан газар бригадын генерал Батбилэг, Ариунбуян, Цагдаагийн дарга Ядамдорж нар шиг зарчим ч хүнд шаардлагтай дарга нар чухал байна. Тэр Хүрэлсүх сайдын ах Болдбаатар гэж нэр нүүргүй болсон хүнийг тэтгэвэрт нь хурдан гаргаач хор хийж дуусдаггүй шуналтай өвгөн одоо болсон юм биш үү. Хүрэлээ сайд эрх биш ялгаж салгах биздээ.
Ariunbuyan Badral iin garaar mash muu zuiluud hiilgesen huuli zawhruulagch odoo shuuh deer bugd nairamdahaa unshuulah gej bgaa
Ganzorig zaluu hun gehed arhind don”t son hamt olon ni sogtuu master gehew dee
Sogtuu master hereggui, Namsrai deed bolowsrolgui, Ariunbuyan shuuh deer asuudal tai. Harin Dulamdorj bolj bna.
Ууганбаяр, Ганзориг 2 бол бүүүүр дэмий. Харин Ариунбуян арай дээр. Гэхдээ л Бадрал гэж хууль завхруулагч энэ байгууллагыг арай л аймаар болгосоон. Хэлэх ч муу үг олдогүй бнаа. Амгаланбаярын үед ёстой байгууллага шиг байгууллага байсан байх.
Ганзориг боловсрол гэхээс биш энэ хариуцлагатай албыг хашиж чадах хүн бишээ Бадрал жаахан дэмждэг болохоос биш. Ур чадвар, ёс суртахуун, манлайлал байхгүй ээ. Харин БХЯ ны генерал Батбилэг энэ байгууллагыг зөв гольдролд нь оруулах чадвартай удирдагч.
Ууганбаяр хууль бус зүйл хийдэг хүн. Худлаа шударга царайлагч. Хууль бус томилгоог Хүрэлёүхийн баз хурандаа Болдбаатартай хамтарч хийдэг ичих булчирхайгүй хүн. БҮТЭХГҮЙ. Хүрэлсүх баз Болдбаатарыгаа хурдан татаж ав. Алба хаагчдыг хохироогоод байна
Ганзориг бүтэхгүй ээ. Ямарч хүнтэй харьцах соёл байхгүй, ам нь үдээтэй юм шиг. ХАРИН БАДРАЛЫН САМАРСАН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ЦЭГЦЛЭХ ХҮН БОЛ БХЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН ГЕНЕРАЛ БАТБИЛЭГ ШҮҮҮ.
Хамгийн боломжтой нь Ууганбаяр юм шиг байна даа
Ганзориг нь боловсролтой хүн бна
Цагдаагаа ч олигтой хөгжүүлээгүй хөгшин бурхи Ядамдоржоор ацаа хийнээ. Салбарт нь ажилласан Ууганбаяр нь дээр шүү дээ.
Төгссөэ сургууль тийм голуу үгүй байхаа хамгийн гол нь хүн яаж удирдан чиглүүлэх зарчимч хүн гараасаа Ууган баяр бна даа
Ууган баяр дарга зарчимтай сайн хүн байна лээ манай аймагт 2018 онд үзүүлэх сургууль болход биширсэн цэргийн дарга хүн тийм байдаг даа гэж
10 жил хжилласан амьтаныг ямар туршлагатай гэхэв дээ дампуурсан салбарт х/а Д.Ядамдорж яг тохирох юм байна.Ийм онцгой цагт дарга нь тангарагаа умартсан дампуу салбар гэж ойлгов, татгалзаж чадахгүй байсан юм байхдаа энэ онцгой үед дахин ийм үе ийм онцгой үе тохиохгүй байхдаа
Ууганбаярыг өрсөлдөгчгүй сонгож ажилуул яагаад гэвэл энэ салбарын жаргал зовлонг дэндүү сайн мэдэх хүн учираас одоо ч харуулж байгаа хүн.
Ганзориг гь өндөр боловсролтой нарийн мэргэжлийн, Онцгойд тохирох хүн бна дах. За за дээдсүүд л мэднэ дөө.
Ядамдорж гуайг нь дэмжмээр юм уу?
УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ ГЭЖ ЯМАР ЮМ БАЙДЫН
Бадрал дарга онцгой үед бүр сайн ажилласан
Бадрал ОБЁГ ын даргыг ажлыг тэр тусмаа саяын өвчин гарсан үед энэ л хүн бүгдийг зохицуулж сайн ажилласан гэж бодож байна.Одоо өөр ажилд очихоор томилолтоор авсан ажилд амжилт сайн сайханыг хүсье . Орны нь хүнээ өөрөө санал болгож болохуу тийм бол сайн байна.