Энэ сарын 9-нд хүн төрөлхтөн Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайнд байгуулсан түүхэн Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэлээ. Эх орны дайны талбар дээр Улаан армийн эгнээнд тулалдсан Монгол Улсад байнга оршин сууж байсан Оросын болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэд энэхүү ялалтыг ойртуулахад өөрийн хувь нэмрийг оруулсан билээ.
Дайны жилүүдэд Монголоос фронтын шугам руу 5000 мянга гаруй нутаг нэгтэн болон монголчууд явсан бөгөөд тэн хагасаас илүү нь нутагтаа буцаж ирээгүй юм. Тэд Москва, Курскийн цүлхээн, Сталинградын тулалдаан, Крым, Кавказ, Европын орнуудыг чөлөөлөх их тулалдааны талбарт халуун амиа зориулсан юм.
Монголоос дайнд мордсон Оросын эх орон нэгтнүүд, монгол иргэдийн гэгээн дурсгалд зориулан Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв “Наши герои-манай баатрууд” хэмээх видео бичлэгийг бэлтгэн гаргажээ. Та бүхэн хүлээн авна уу.
Сэтгэгдэл ( 2 )
Yostoi sonin medeelel bna Augaa ex ornii daind mongold torj osson baatarlag howguud bjee
Гүнээ хүндэтгэл өргөе.