UFC 249: Хабиб, Гэтжи нар тулааны талаар

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Өчигдөр /2020.05.10/ АНУ-ын Флоридад болсон UFC 249 тэмцээнд Тони Фергюсоныг ялж, хөнгөн жингийн аварга болсон Жастин Гэтжи аваргын бүсээ тайлж, хаясан нь телевизийн камерт тод харагдсан.
 


Гэтжи “Ийм бүс хэрэггүй. Аваргын жинхэнэ бүс хэрэгтэй. Би Хабибтай тулалдахыг тэсэн ядан хүлээж байна. Ялах, ялагдах надад хамаа байхгүй. Энэ бол миний хүсэж байгаа цорын ганц тулаан” гэж мэдэгдсэн байна.
 


Харин Хабиб Нурмагомедов “Холимог тулаанд, ялангуяа энэ жинд үргэлж өлсгөлөн арслангууд байх болно. Тэд ард чинь байнга байх тул анхаарлаа сулруулахад л  дуусна гэсэн үг. Зарим нь ирж, зарим нь алга болно. Гайхах зүйл огт байхгүй. Гэхдээ би буудуулахгүй л бол унана гэж байхгүй. Бид дайтах болно” гэж хариу барьжээ.

UFC холбооны тэргүүн Дана Уайт тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр “Хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх Хабиб, Гэтжи нарын тулааны талаар бид ирэх долоо хоногт Лас-Вегаст буцаж очоод хэлэлцэж эхэлнэ. Хабиб энэ зун тулалдахад бэлэн гэж хэлсэн. Аль болох хурдан зохион байгуулах болно” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top