Францын So Foot сэтгүүл шинэ дугаарынхаа нүүрийг тун өвөрмөцөөр хийжээ.
Сэтгүүлийн хавтсан дээр Манчестер Юнайтед багийн Поль Погба, ПСЖ-ийн Неймар, Ювентус-ын Криштиану Роналду, Барселонагийн довтлогч Антуан Гризманн нар авс өргөн явж байгаа оршуулгын ажилтнуудын дүрээр гарчээ. Хавтсан дээр “Хөлбөмбөг үхээгүй. Хөлбөмбөг бүжиглэж байна" гэж бичсэн байлаа.
Энэ нь сүүлийн үед цахим ертөнцөд ихэд алдаршаад байгаа бичлэгтэй холбоотой. Бичлэг дээр авс авч яваа хүмүүс “Astronomia” дууны аян дор бүжиглэж байгаа нь гардаг. Одоогийн байдлаар энэ бичлэгийг YouTube дээр 17 сая хүн үзээд байгаа юм.
Бичлэг дээр гарч байгаа бүжигчдийн нэг Бенжамен Айду “Foot Mercato”-д ярилцлага өгөхдөө “Ингэж алдаршина гэж бодсонгүй. Мэдээж би хөлбөмбөгчдөд удаан амьдрахыг хүсэн ерөөж байна. Гэхдээ мэргэжлийн үүднээс бодоход би Роналдиньог эцсийн замд нь үдэхийг мөрөөддөг. Дараа нь Марадона, тэгээд Мессиг оршуулах сан” гэж ярьж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )