Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас Францын хөлбөмбөгийн лигийн тэмцээн цагаасаа өмнө өндөрлөсөн билээ.
Хоёрдугаар байрт байгаа Марсель багаас 12 оноо илүү байсан Парисын ПСЖ багийг лигийн энэ улирлын ялагчаар тодруулсан.
ПСЖ багийн эзэд аваргын баяраа тэмдэглэн, тоглогчиддоо тусгай бэлэг бэлтгэсэн байна. Тоглогч болгонд 24 каратын алтаар чимэглэсэн гар утасны гэр бэлэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )