Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 2020 оны улирлын хуваариа гаргажээ.
Цар тахлын улмаас энэ хавар явагдах байсан ихэнх тэмцээн хойшлогдож, зарим нь бүр мөсөн цуцлагдсан. Шинэ хуваарь ёсоор энэ улирлын тэмцээнүүд наймдугаар сарын дундуур эхэлж, аравдугаар сард өндөрлөнө.
“Continental Tour Gold” Финландад наймдугаар сарын 11-нд эхлэх бол Алмаазан лигийн эхний гараа Монакод наймдугаар сарын 14-нд төлөвлөгджээ. Том тэмцээнүүдээс хагас марафоны ДАШТ л үлдсэн бөгөөд аравдугаар сард Польшид явагдах юм.
Цар тахлын байдал тодорхойгүй байгаа тул энэ жил бүх гараа тус тусдаа явагдаж, нийлбэр оноо өгөхгүй. Цюрихт болох байсан финал ч цуцлагджээ.
“Diamond League-2020” тэмцээний хуваарь
8-р сарын 14 – Монако
8-р сарын 16 – Гейтсхед, Их Британи
8-р сарын 23 – Стокхольм, Швед
9-р сарын 2 – Лозанна, Швейцар
9-р сарын 4 – Брюссель, Бельги
9-р сарын 6 – Парис, Франц
9-р сарын 17 – Ром/Неаполь, Итали
9-р сарын 19 – Шанхай, Хятад
10-р сарын 4 – Южин, АНУ
10-р сарын 9 – Доха, Катар
10-р сарын 17 – Хятад
Сэтгэгдэл ( 0 )