NBA-гийн одод улирлын тоглолтоо үргэлжлүүлэхээр тохиролцжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигийн одод утсаар ярилцаж, 2019/20 улирлын тоглолтыг үргэлжлүүлэн явуулах тал дээр санал нэгджээ.

Yahoo! Sports-д бичсэнээр хуралдаанд Крис Пол, Леброн Жеймс, Энтони Дэвис, Кевин Дюрант, Яннис Адетокунбо, Кавай Ленард, Стефен Карри, Дэмиан Лиллард, Рассел Уэстбрук нар оролцсон байна.

Энэ тоглогчдын санал бусад тамирчдад жинтэй нөлөө үзүүлэх гэнэ. Одоогийн байдлаар НБА-гийн тамирчдын холбооноос улирлын тоглолтыг цуцлах уу, эхлүүлэх үү гэдэг албан бус санал хураалтыг тамирчдын дунд явуулж байгаа.

Харин лигийн комиссар Адам Сильвер хэрэв улирлын тоглолтууд эхэлбэл тамирчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top