Японы Сүмо бөхийн холбооноос бөх, ояката, засуул, үсчин болон холбооны бүх ажилтан, нийт 1000 хүнийг шинэ төрлийн коронавирусний шинжилгээнд бүрэн хамруулахаар болжээ.
Энэ долоо хоногийн сүүлээр эхэлж, ирэх сарын дундуур дуусах гэнэ. Японы мэргэжлийн спортод бүх тамирчнаа шинжилгээнд хамруулсан холбоо байхгүй байгаа билээ.
Холбооноос тавдугаар сарын Зуны тэмцээнийг цуцлаад байгаа. Харин долоодугаар сард Нагоя башёг Токиод зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ тэмцээнээс өмнө шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар Нагоя башёг цуцлуулахгүй зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
2020 оны нэгдүгээр сарын байдлаар Сүмо бөхийн холбоонд 693 бөх, 102 ояката, 45 засуул, 8 туслах ояката, үсчин 51 бүртгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )