Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны ээлжит хоёрдугаар хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулна.
Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Тагнуулын байгууллага терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд Тагнуулын ерөнхий газрын дарга уг зөвлөлийг тэргүүлдэг.
Монгол Улс зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлд анх удаагаа үндэсний хөтөлбөртэй болох бэлтгэл ажил хийгдэж байна. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааг дунд хугацааны бодлогын хэмжээнд авч үзэн өргөн хүрээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал,
Халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөлийн хуралдаанд оролцогчдыг 2 метрээс багагүй зайнд суулгаж, халдварын сэргийлэлт хяналтыг чанд мөрдөн, хүн бүрт ариутгах, хамгаалах хэрэгсэл өгч аюулгүй байдлын өндөр түвшинд зохион байгуулахаар Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмж, зөвшөөрлийн дагуу бэлтгэл ажлыг хангаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Jijig uls gehed iim hural zowolgoonoo zohion baiguulaad baih chin bas sain hereg shuu