ОУОХ Үндэсний хороодод тусламжийн мөнгө өгнө

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хурал болж, цар тахлын улмаас хойшлогдсон Токиогийн олимп, учирсан хохирлын талаар хэлэлцжээ.

Хурлын дараа ОУОХ-ны тэргүүн Томас Бах “Бид өнөөдөр цар тахал олимпын хөдөлгөөнд ямар нөлөө үзүүлсэн талаар ярилцлаа. Коронавирусний улмаас ямар хохирол учирсныг одоо нарийн тооцоолох, хэлэх арга байхгүй. Тодорхой төлөвлөгөө гаргахад ч хэцүү байна. Ямар ч гэсэн ОУОХ цар тахлын хохирлыг арилгахад 800 сая ам.доллар гаргах шийдвэр гаргалаа. Энэ мөнгөний 150 сая ам.долларыг нь спортын холбоод, Үндэсний олимпын хороодод тусламж болгон олгоно” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top