Дэлхийн хошой аварга, 2008 оны Бээжингийн олимпын мөнгөн медальт, Өмнөд Солонгосын жүдоч Ван Ги-чүнь насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэргээр энэ сарын эхээр баривчлагдсан. Yonhap агентлагийн мэдээнд “Тэгү хотын Цагдаагийн газраас 31 настай Ван Ги-чүнийг баривчилснаа зарласан. Өнгөрсөн гуравдугаар сард хохирогч гомдол гаргаснаас хойш Цагдаагийн газарт мөрдөн шалгаж байсан. Энэ хэргийг ирэх долоо хоногт Проукрорт шилжүүлнэ” гэж дурдсан байлаа.
Хэдийгээр Прокурорын газраас хэрэг үйлдсэнийг нь нотолж, шүүхээс ял оноогоогүй байгаа ч БНСУ-ын Жүдо бөхийн холбооноос түүнийг солонгос жүдогийн нэр төрийг гутаасан гэж үзэн, жүдо барилдах эрхийг нь бүх насаар нь хасжээ.
Ван Ги-чүнь 2009 онд шөнийн клубт эмэгтэй хүн зодсон хэргээр баривчлагдаж байсан ч тэр үед хохирогчтой тохиролцоод эрүүгийн хэрэг үүсээгүй.
Тэрбээр 2008 оны олимпын жүдо бөхийн 73 кг-д мөнгө, 2007, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын мөнгөн медальтай.
Сэтгэгдэл ( 8 )
Хаа газрын бехчууд адилхан даа, гайхаад байх юм алга
зальтай охины хоол болж бгаам даа...эдний охидууд ч айхтар л даа ....ихэвчилэн хүчиндлээ л гдг...угтаа явлджысн охидууд нь бдгым шт
Ашгүй дээ
Боов нь толгойноос томорсон новшнууд бүх насаар хориод тайган болгох хэрэгтэй
Удахгүй амиа хорлоно биз
Со чууд монголчуудаас илүү завхайда биш монголчууд хэргийг нуудаг хав дардаг, аймхай бусдын хэл амнаас үхтлээ айдагтаа л бх
Үгүй ээ со чууд ямар балайр юм бэ тамирчид нь хүчиндүүлсэн эсвэл хүчиндсэн хэрэгт холбогдох юм
manaid bol huchindene alna zalina geed l zugeer l yawj bdiish. hezee korea shig shudraga bno do