СҮМО: Тэраогийн ах нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 17

Мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндааны бөх асан Какүрэйзан гуравдугаар сарын 28-нд зүрхний архаг дутагдлын улмаас насан эцэс болжээ. 60 настай байлаа. Түүний оршуулгад зөвхөн ойрын хүмүүс нь оролцсон бөгөөд 49 дэх хоног нь өнгөрсний дараа ийнхүү зарлаж байгаа юм байна.

Какүрэйзан бол сэкивакэ асан Цүрүгаминэгийн ууган хүү бөгөөд 1975 онд аавынхаа дэвжээнд сүмо бөх болон элсэж байлаа. Түүний хоёр дүү ч сүмо бөх болсон бөгөөд хоёулаа сэкивакэ цол хүртэж байсан юм. Дунд хүү Сакахоко “Изүцү” дэвжээг удирдаж байгаад өнгөрсөн жилийн есдүгээр сард хорт хавдраар өөд болсон. Харин отгон хүү Тэрао нь одоо  Шикорояма ояката нэрээр холбоонд ажиллаж байгаа билээ.

Цүрүгаминэгийн гурван хүү “Изүцү дэвжээний ах дүү гурав” нэрээр сүмогийн ертөнцөд алдаршиж байв. Гэвч ийнхүү Тэраогийн хоёр ах нь жил дараалан ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.

Тэрао сэтгүүлчдэд хандан “Цор ганцаараа үлдчихлээ. Гунигтай, маш хэцүү байна. Өнгөрсөн жилийн энэ өдөр гурвуулаа хамтдаа сакэ ууж байсан сан” гэж дурсан ярьсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.19) 2020 оны 05 сарын 17

сүүлийн 3н сарын хугацаанд коронагаас өөр өвчнөөр үхсэн анхны тохиолдол

0  |  0
Зочин(122.201.21.11) 2020 оны 05 сарын 17

Тэрао өөрөө маш гоё,япон маягийн царайтай бөх гэдгээрээ алдартай.Хөөрхийдөө 2 ахаа алдах хэцүү байгаа.

0  |  0
xxx(202.179.26.186) 2020 оны 05 сарын 17

бага нь яалтачгүй өөр эцэгтэй юм байна.

0  |  0
Уншигч(192.82.68.23) 2020 оны 05 сарын 17

Энэ монгол хүнд тунчиг ач холбогдолгүй мэдээ байна

0  |  0
Top