Өчигдөр /2020.05.17/ Берлинд болсон 26 дугаар тойргийн “Байерн”, “Унион” багийн тоглолт Бундеслигийн бүх тоглолтын нэгэн адил үзэгчгүй явагдсан билээ.
Харин хоёр балиашиг “Ан дер Альтен Фёрстерай” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох 12 метр өндөр модон дээрээс тоглолтыг шимтэн үзэж суусан байна. Гэвч цагдаа нар мэдэж, модон дээрээс буулгажээ. Тэднийг торгож шийтгээгүй гэж Bild мэдээллээ.
Тоглолтод “Байерн” баг Роберт Левандовски, Бенжамен Павар нарын гоолоор 2:0 ялсан байна.
Сэтгэгдэл ( 0 )