Жүдо: Энэ жил 3 Их Дуулга, 2 Гран При тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Дэлхийн дахиныг хамарсан цар тахлын улмаас Олон улсын жүдо бөхийн холбооноос тэмцээн уралдаанаа цуцалж, хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн билээ.

Энэ оны хоёрдугаар сараас хойш тэмцээн явагдаагүй байна.

Харин саяхан тус холбооноос 2020 оны шинэ хуваариа гаргалаа. Энэ жил Загребын Гран При 9-р сарын 18-20-нд, Ташкентын Гран При 10-р сарын 2-4-нд, Их Дуулга тэмцээн Бразилд 10-р сарын 11-13-нд, Абу-Дабид 10-р сарын 22-24-нд, Токиод 12-р сарын 11-13-нд зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэлэнгэ(202.179.21.241) 2020 оны 05 сарын 21

Мастерс байхгүй юм уу?

0  |  0
Top