NBA-гийн түүхэн дэх Европын шилдэг 5 тамирчин

2020 оны 05 сарын 21

Өнгөрсөн жилийн зун зодог тайлсан Францын сагсан бөмбөгч Тони Паркер Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лигийн түүхэн дэх хамгийн шилдэг таван европ тоглогчийг нэрлэлээ.

Эхлээд тэр өөрийгөө нэрлэсэн. Тони Паркер бол “Сан-Антонио Спёрс” багт дөрвөн удаа НБА-д түрүүлж байсан тамирчин. 2007 оны НБА-гийн Шигшээ тоглолтын Үнэ цэнтэй тоглогч болж байсан.

Дараа нь ОХУ-ын Андрей Кириленко, Хорватын Дражен Петрович, Испанийн Пау Газоль, Германы Дирк Новицки нарыг багтаажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top