Наадамд зодоглох бөхчүүдээс КОРОНАВИРУСНИЙ шинжилгээ авна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10:00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав.

Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгвэл ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгууулах нь зөв хэмээн үзлээ.
 

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “Түр журам” баталж, дагаж мөрдөх юм.

Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. Долоодугаар сарын 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст "Ковид 19"-ийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулвал төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай. 

Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт  хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdenethot(202.131.243.186) 2020 оны 05 сарын 25

naadmaa hii shinjilgee sain

0  |  0
зочин (182.160.37.123) 2020 оны 05 сарын 24

юу баяр наадм яасан их мөнгөтэй юм зайл аа

0  |  0
зочин (182.160.37.123) 2020 оны 05 сарын 24

наадам ыг цуцаллаа

0  |  0
Тулга(202.126.89.146) 2020 оны 05 сарын 24

Допингчидоос допингийн шинжилгээг нь л ав л даа. Коронагийнх бараг илүү дээ.

0  |  0
Ааа(98.234.112.193) 2020 оны 05 сарын 24

Энэ жил наадам хийхгүй байя. Наадам хийхгүй гэр гэртээ хуушуур буузаа идээд амарцгаая

0  |  0
Ааа(98.234.112.193) 2020 оны 05 сарын 25

Энэ жил наадам хийхгүй байя. Наадам хийхгүй гэр гэртээ хуушуур буузаа идээд амарцгаая

0  |  1
Ааа(98.234.112.193) 2020 оны 05 сарын 24

Энэ жил наадам хийхгүй байя. Наадам хийхгүй гэр гэртээ хуушуур буузаа идээд амарцгаая

0  |  0
b (66.181.182.24) 2020 оны 05 сарын 24

omnoh naadmin turuugee shiidej chadahgui baij yun naadam be. hurelsukh um bodohgui dorgui buh shig l zutgeed bna daa

1  |  0
Иргэн (103.212.116.140) 2020 оны 05 сарын 24

Бөхчүүдээс коронагийн шинжилгээ авъя.Харин допингийн шинжилгээ авах хэрэггүй.Аль их хэрэглэсэн нь түрүүлнэ л биз.Монгол бөх спорт биш тийм учраас допинг хэрэглэхийг хориглохгүй гэж хууль баталчихаад Оюунболдынхоо допингийн асуудлыг шийдчих нэг гарц байнаа БатЭрдэнэ аваргаа.

1  |  0
Oogii(66.181.161.83) 2020 оны 05 сарын 23

Ene novshnuud albaar ingej bgaan. Hogiin hov hor hutgaj yavdag bohiig yug ni uzdgiin. Ene muusain yumnuudad ovchin haldaah heregtei. Engiin irgediig ersdeld oruulah gej bna.

0  |  0
зочин(43.228.129.86) 2020 оны 05 сарын 23

За ёстой тэнгэр мэдэж. Өвчин тарвал тэр, тарахгүй бол аз

0  |  0
Иргэн(107.77.204.151) 2020 оны 05 сарын 23

Ганцхан жил наадахгүй бол үхлээ юу?ЭСВЭЛ ИДЭХ МӨНГӨӨ бодоод байна уу?Энэ жил өнжөөд ,ирэх жил АХ ын 100 жилээ хийвэл яасан юм бэ

1  |  1
Зочин(202.179.24.153) 2020 оны 05 сарын 22

Дэлхий даяар хөл хорионд байхад наадамдахаа больёоо

0  |  0
Мөнхжаргал(66.181.188.11) 2020 оны 05 сарын 22

Наадамчид гэж зөвхөн Төв цэнгэлдэхэд наадам үздэг хүмүүс биш. Түүгээр ч зогсохгүй цэнгэлдэхийг гадуур цэнгэлдэх доторхи наадамчдаа хэ нуглах наадамчид байдаг. Сур, шагайгаар бас хүмүүс явдаг. Хүй долоон худагт морин уралдаан үзэхээр төв цэнгэлдэхийн орчноос ч дутахгүй хү нцугладаг

0  |  0
зочин(103.14.38.142) 2020 оны 05 сарын 22

ёо ,одоо болио юун наадам бэ,ингэж байгаад энэ муухай өвчинөө гадагшаа алдчих юм бид нар яахийн болж байна,хичээгээд л байхад ард түмэн чинь.

0  |  0
Иргэн(202.126.89.112) 2020 оны 05 сарын 22

Амьд байвал ирэх жилийн наадам үзнэ шүү . Хойтон дэнж хотойтол наадах хэрэгтэй . Ковид -19 вирусаа улс орон даяар алдвал цөөхөн монголчууд минь сүйрч газар нутаг минь эзэнгүй болж мөхөх аюулд хүрнэ шүү . Наадам хийхээ бүр болих хэрэгтэй . Олимп түр хойшилж байхад , наадам хийж назгайрч байгаад сүйрэв .\n\n

2  |  0
Садам(192.82.73.53) 2020 оны 05 сарын 22

за больж үз цугларал үүсэхгүй баталгаа байхгүй өнгөрөө

1  |  0
Gana(66.181.161.102) 2020 оны 05 сарын 22

Sonin ym bichih ymaa aimag oron nutag yaah bolch geh shig ulsiin bayr naadam bolno geed yriad bn. Todorhoi adilhan barildaan, uraldana shvv dee yaanaa

0  |  0
zochin(49.97.97.70) 2020 оны 05 сарын 22

heden on buh orond sport zogson bhad Mgl buh oi gutmaar yum aa ter buhchuud uhamslaad uursdiin turduu ter munguu emlegt zoriul gesen ene ireedui baimaar oi guthii maa naad nair naadam Mgl odoo shuhal bich ene tur yagaad ard tumnii mungiig hereggui yumand zoriulj zarthuul dag bna ter mungu ard tumendee urh bolgond zarthuul tegj unegui buhiig emchelj shinjilgee avdag guiee iluu mungu ard tumnee ter shingelge HII

0  |  0
Зочин(64.119.22.74) 2020 оны 05 сарын 22

Hаадамын мөнгө гусахыг эд яаж зүгээр өнгөрхөв. Ард иргэдээс илүү мөнгө нь чухалалдаа

0  |  0
zochin(49.97.97.70) 2020 оны 05 сарын 22

bitgii huth gej helii Mgl buh hend heregtei yum be doping shahuulsan shaddan buhud ulsiin mungu urmeergui bna ⁉️ ter munguur dunguj tursun huuhded shanartai vakthin hiilgehd ter mungu zarthuul ⁉️ Mgl buh genuu kkk kkk zugeer mungu ugj tejeedeg ue bolj ugui bolgoh estoi ter mungu 1huuhded boltugai vakthind zoriul ter Mgl iin ireedui

0  |  1
санал авах(202.21.96.162) 2020 оны 05 сарын 22

иргэдээсээ санал авсан нв дээр биз дээ

1  |  0
ЗОЧИН(66.181.161.19) 2020 оны 05 сарын 22

Үхрийн сүүлэн дээр хутга гэгч болов доо . энхтүвшин гуай

1  |  0
Худ.(66.181.161.16) 2020 оны 05 сарын 22

Барилдах бөхчүүдийг 14 хоног тусгаарлаж шинжилгээ авах, уяач хүүхдүүдийг 2 м зайнаас харьцуулах, хурдан морьд хоорондоо 2 м үайтай явцгаах гээд амаргүй биздээ. Бараг наадам дэмий.

1  |  0
Зориг (202.126.88.204) 2020 оны 05 сарын 22

Заа хөөрхий бөх морь болноо жинхэнэ утгаар нь өвчин тараах нь Олимп хойшлоод байхад арай ч юм бишүү

2  |  0
Зочин(66.181.161.99) 2020 оны 05 сарын 22

Аймаг орон нутаг яахаар болсон бол

0  |  0
Zochin(66.181.161.63) 2020 оны 05 сарын 25

Sxan b.a zow shiidwer

2  |  0
Top