Мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн цуцлагдсанаар Японы төв телевиз NHK-гээс бөх сонирхогчдод зориулан, тусгай нэвтрүүлэг хийж байгаа билээ.
Ёкозүна Какүрюү тус нэвтрүүлэгт онлайнаар оролцон, өнгөрсөн дөрөвдүгээр сард охинтой болсноо мэдэгджээ.
“Шинэ төрлийн коронавирусний халдвар тархсан энэ үед гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж байна. Дөрөвдүгээр сард гурав дахь хүүхдээ өлгийдөн аваад байна. Шинэ зорилготой боллоо. Отгон охиныхоо төлөө хичээн зүтгэнэ гэсэн бодолтой болсон. Урьд өмнө тойргийн барилдаан, орон нутгийн башё гээд ихэнх цагт нь гадуур байдаг болсон бол одоо гэртээ байхаар хүүхдүүд минь их баярлаж байгаа. Долоодугаар сарын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна” гэж ярьсан байна.
Какүрюү 2017 онд Д.Мөнхзаяатай хуримын ёслолоо хийсэн. Залуу хос хуримаа хийх үедээ хүү, охинтой болоод байсан юм.
Мөн сүмо бөх коронавирусний улмаас амиа алдсан талаар “Сүмоч халдвар авсныг сонссон ч нас барна гэж огт бодоогүй байлаа. Шёобүшигийн ар гэр, анд найз бүх хүнд сүмо бөхчүүдийн өмнөөс эмгэнэл илэрхийлмээр байна. Зуны тэмцээн цуцлагдсанаар зарим бөхчүүдэд гэмтлээ эдгээх боломж гарч ирлээ гэж бодож байна. Бөх сонирхогчдодоо гэрээсээ телевизээр тэмцээн үзэж, бөхчүүдээ дэмжихийг хүсье” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
bayar hurgie
Ashgui de, saikhan mongol busguiteigee ger bul bolsn uym bn.