“Английн "Энфилд" цэнгэлдэх хүрээлэнд гуравдугаар сарын 11-нд явагдсан Аваргуудын лигийн 1/8 финалын хариу тоглолт COVID-19 халдварын бай болж, 41 хүний амь насанд хүрсэн” гэж “Edge Health” компанийн судалгаагаар гарчээ.
Энэ тоглолтод Английн “Ливерпуль”, Испанийн “Атлетико” багууд өрсөлдөж, Испанийн баг 2:3 ялалт байгуулсан. Харин тоглолтын маргаашаас Аваргуудын лиг хойшлогдсон билээ. Тоглолт явагдах үед Испанид 640 мянган хүн, Англид 100 мянган хүн халдвар аваад байлаа.
Тоглолтыг 52 мянган хүн цэнгэлдэхэд ирж үзсэний 3 мянга нь тэр үед хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байсан Испаниас ирсэн байв.
“Edge Health” компанийн судалгаагаар энэ тоглолт 41 хүнийг амиа алдахад шууд нөлөөлсөн гэх бөгөөд тэд тоглолтоос хойш 25-35 хоногийн дараа амиа алдацгаасан байна.
Энэ тоглолтоос гадна Манчестер Юнайтед - Манчестер Сити багуудын дерби, Челтнемд болсон морин уралдаан өвчний тархалтад хамгийн их нөлөөлснийг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )