КОВИД-19: Ла Лиг ирэх сард эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Испанийн хөлбөмбөгийн Ла Лигийн ерөнхийлөгч Хавьер Тебас Movistar-д ярилцлага өгөхдөө коронавирусний улмаас зогсоод байгаа лигийн тэмцээнээ ирэх сард дахин эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.

Тебас “Зургаадугаар сарын 11-нд Севилья, Бетис багуудын дерби тоглолтоор эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ тоглолт дээр бид цар тахлаар амиа алдсан бүх хүний дурсгалыг хүндэтгэх юм. Одоо хамгийн санаа зовоож байгаа асуудал бол багуудын бэлтгэл байна. Бэлтгэлдээ бүгд орвол энэ долоо хоногт ойрын дөрвөн тойргийн хуваарийг танилцуулах болно” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top