Сүмочид хөл хорионы үед юу хийж байна вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Цар тахлын улмаас Зуны тэмцээн цуцлагдаж, Сүмо бөхийн холбооноос долоодугаар сарын тэмцээнийг Токио хотод зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлээд байна. Дараагийн тэмцээн бүтэн хоёр сарын дараа болно. Японы Засгийн газраас Токио, Сайтама, Чиба, Канагава мужид зарласан онц байдлаа цуцлаагүй тул бөхчүүд хөл хорионд хэвээр байгаа юм.

Тэд энэ үед юу хийж, цагийг өнгөрөөж байгааг “Спортс Хочи” сонины манга зураач Котоцүрүги бөхчүүдтэй утсаар ярин, дүрсэлсэн байна.

Их аварга Хакүхо “Үдээс өмнө дэвжээн дээрээ бэлтгэл хийж байна. Бэлтгэлийн өрөөний цонхыг онгойлгож, агаар байнга сэлгэж байгаа. Гэрийн хоол, дэвжээндээ иддэг хоолоо ногоо ихтэй хийж байгаа. Хэт хүйтэн зүйл уухаас сэргийлнэ. Үдээс хойш нь дөрвөн хүүхэдтэйгээ гэртээ тоглож, хичээлийг нь заах зэргээр аавын ажлаа хийж байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөж байгаа гэхэд болно”
 

Озэки Асанояма “Өглөө 7 цагаас 10 цаг хүртэл дэвжээн дээр бэлтгэл. Үдээс хойш хоёр цаг хэртэй хүчний дасгал хийнэ. Дэвжээнийхээ халуун усанд орж, биеэ амрааж байна”
 

Котошёогикү “Сүмо барилдах дуртай хүүтэйгээ ноцолдож, бэлтгэл хийж байгаа. Коронавирус гээд сөрөг зүйлүүдийг ч хүүхэдтэйгээ тоглохоор мартаж чаддаг”
 

Ютакаяма “Өнгөрсөн хоёрдугаар сард хуримаа хийснээс хойш хөдөө гадаа яваад эхнэртэйгээ хамт байх цаг бага байсан болохоор гэртээ хоёулаа өнгөрөөж байна. Гарынхаа хоолыг хийхэд эхнэрт их таалагдсан”
 

Тэрүцүёоши “Хурдхан барилдмаар санагдаад бэлтгэлээ хийж байна. Бэлтгэл дуусаад Хёого мужийн Аважи аралд байгаа нутгийн найзтайгаа онлайн тоглоом тоглож, цагийг өнгөрөөдөг”
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top