Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн залуу болон ахмад олимпын аваргуудыг танилцуулсан байна.
Хамгийн ахмад настайдаа олимпын аварга болсон бөх бол ЗХУ-ын Арсен Мекокишвили байлаа. Тэр 1952 оны Хельсинкийн олимпод түрүүлэхдээ 40 нас, 3 сар, 11 хоногтой байжээ.
1. Арсен Мекокишвили – ЗХУ, 40 нас, 3 сар, 11 хоног, Хельсинки-1952, 87 кг
2. Гюла Бобис – Унгар, 38 нас, 9 сар, 24 өдөр, Лондон-1948, 87 кг
3. Валентин Иорданов – Болгар, 36 нас, 6 сар, 7 хоног, Атланта-1996, 52 кг
4. Карло Мэкинен - Финланд, Амстердам-1928, 36 нас, 2 сар, 18 өдөр, 56 кг
5. Яшар Догу - Турк, Лондон-1948, 35 нас, 6 сар, 30 хоног, 73 кг
6. Герман Гери - Швейцар, Парис-1924, 34 нас, 11 сар, 18 хоног, 72 кг
7. Александр Медведь – ЗХУ, Мюнхен-1972, 34 нас, 11 сар, 15 өдөр, +100 кг
8. Махмут Аталай - Турк, Мехико-1968, 34 нас, 6 сар, 20 хоног, 78 кг
9. Куста Пихлаямеки - Финланд, Берлин-1936, 34 нас, 3 сар, 28 өдөр, 61 кг
10. Йохан Рихтофф - Швед, Лос Анжелес-1932, 34 нас, 3 сар, 3 хоног, 87 кг
Хамгийн залуу олимпын аварга болсон арван бөхийн тав нь хуучин ЗХУ болон ОХУ-ын бөхчүүд байна.
1. Сабан Трстена - Югослав, Лос-Анжелес-1984, 19 нас, 7 сар, 9 өдөр, 52 кг
2. Торгул Асгаров – Азербайжан, Лондон-2012, 19 нас, 10 сар, 25 өдөр, 60 кг
3. Абдулрашид Садулаев – ОХУ, Рио-2016, 20 нас, 3 сар, 11 хоног, 86 кг
4. Санасар Оганесян – ЗХУ, Москва-1980, 20 нас, 5 сар, 24 өдөр, 90 кг
5. Мавлет Батиров – ОХУ, Афин-2004, 20 нас, 8 сар, 16 хоног, 55 кг
6. Магомедгасан Абушев – ЗХУ, Москва-1980, 20 нас, 8 сар, 19 өдөр, 62 кг
7. Кайл Снайдер – АНУ, Рио-2016, 20 нас, 9 сар, 1 хоног, 97 кг
8. Генри Сехудо – АНУ, Бээжин-2008, 20 нас, 11 сар, 17 хоног, 55 кг
9. Ким Иль – БНАСАУ, Барселона-1992, 21 нас, 0 сар, 11 хоног, 48 кг
10. Бахтияр Ахмедов – ОХУ, Бээжин-2008, 21 нас, 0 сар, 16 хоног, 120 кг
Сэтгэгдэл ( 1 )
ОЙДОВ С.Трстенад чацга царайлтлааа тавиулж байлаа