Кимүра Ханагийн ээж хэвлэлийнхэнд уурлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Японы мэргэжлийн бөх, Terrace House (Fuji TV, Netflix) реалити-шоуны оролцогч Кимүра Хана энэ сарын 23-нд ахуйн хийд хордож, амиа хорлосон талаар бид мэдээлсэн.

Шалтгаан нь цахим ертөнцийн доромжилсон сэтгэгдэл, сүрдүүлэг байжээ. Амиа хорлосон өдрөө тэр Twitter хуудсандаа “Би өдөр болгон бараг 100 удаа доромжилсон, үх гэж бичсэн захидал авдаг. Надад хэцүү байна. Би үхлээ. Би энэ амьдралд хүнд хайрлагдахыг хүсдэг байсан. Намайг дэмждэг байсан бүх хүнд баярлалаа. Би хэт сулхан хүн юм, уучлаарай” гэж бичсэн байв. Мөн амиа хорлохынхоо өмнө гэрийн хаалган дээрээ "Энд ахуйн хий алдагдаж байгаа тул болгоомжтой байгаарай" гэж  бичсэн цаас хадаж, байрны хүмүүстээ ч санаа зовсон байжээ. 
 

Ханагийн ээж Кимүра Кёоко нь ч мэргэжлийн бөх. Кёоко энэ сарын 26-нд твиттер хуудсандаа “Ханаг хайрладаг, дэмждэг байсан бүх хүмүүсээс уучлалт гуйя. Би түүнийг хамгаалж чадсангүй” гээд дараа нь хэвлэл мэдээллийнхнийг хатуу шүүмжилжээ.
 


“Нөгөө ертөнцөд очсон хүнийг хүндлээч гэж би маш олон удаа гуйлаа. Цагдаагийн газар, ажлын газарт нь утасдаж, хэргийн нарийн зүйлсийг мэдэх гэж оролдохоо болиоч. Хэцүү байдалд байгаа хүмүүсийг араас нь нэмж, түлхэн унагаах гэж байгаа мэт үйлдлээ зогсоо. Дахиж хэн нэгний зүрхийг бүү шархлуулаач. Ханагийн амьдралыг яриулах гэж хөрш айлууд, ангийн нөхөд, танилуудыг нь хайж явахаа болиоч” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top