Хятадын судлаачдын баг өнөөдөр /2020.05.27/ үдээс хойш Эверест ноён оргилд хэмжилтийн төхөөрөмж суурилуулан шаардлагатай геодезийн хэмжилт хийжээ.
БНХАУ-ын байгалийн баялгийн яамны мэдээлснээр, геодезийн хэмжилтийг хоёр цагийн дотор хийж дуусган, буултаа эхлүүлжээ.
Оргилд найман судлаач гарч, геодезийн тусгай төхөөрөмж болон GNSS антен суурилуулсан байна. Хятадын мэргэжилтнүүд Эверестийн оргилын өндрийг хэмжих ажлыг сүүлийн 45 жилд анх удаа хийжээ. Өдгөө Эверестийн ноён оргилын өндөр 8848 м.
Багийн харилцаа холбоог “Huawei” болон ”China Mobile” компаниуд хариуцан ажиллажээ. Эдгээр компани хэдэн долоо хоногийн өмнө Эверестэд 6500 метрийн өндөр 5G сүлжээний станцыг суурилуулсан байна. ”China Mobile” компанийн мэдээлснээр, Эверест дэх 5G станц дэлхийд хамгийн өндөрт байрлуулсан 5G модуль гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Хятад ингэж идэвх гаргаад байдаг нь алсдаа Эвэрест ийг өөрсдийн мэдэлд оруулах санаа байж магад
Хогийн шуналтай хар гамингууд.